Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын ИТХурал

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА

2018-05-14 12:13

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

1992 онд батлагдсан Монгол улсын шинэ Үндсэн хуулийн хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэ тогтолцоонд шилжсэнээр  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгуулагдсан юм.  Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөнөөс хойш тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  орон нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж ирсэн тоочиж баршгүй  түүхэн замтай байгууллага юм.

             Сумын ИТХ-ын   орон тооны бус даргаар  Багахүү овогтой Сарангэрэл  1992-1993 он хүртэл Хүүхэн Жуурайдорж 1993-1994 он хүртэл  Цэдэнбалжир Батчулуун 1994-1996 он хүртэл   тус тус ажиллаж байжээ. 1996 оноос орон тооны сумын ИТХ-ын даргаар  Жөвөө Бямбаа 1996-2000 он хүртэл Батзавын Бүрэнтогтох 2000-2002 он хүртэл Нямаагийн Эрдэнэчулуун 2002-2008 он хүртэл Очирбатын Мандахбаяр 2008-2016 он хүртэл Цэвээнруламын Энх-Амгалан 2016 өнөөдрийг хүртэл  ажиллаж байна.

            Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Д.Гүржав ,Ц.Дэндэв, Ж.Даргахүү, Н.Цэдэндорж, Ч.Буянжаргал, Ц.Цэцэг-Өлзий , Б.Цэдэнсамба, Ж.Авирмэд, Ч.Батхуяг Х.Батболд нар сонгогдон Баян-Овоо  сумын хөгжил дэвшил, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гарган  ажиллаж ирсэн юм.

                    Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  15 Төлөөлөгч, 7 Тэргүүлэгч, 3 байнгын хороотой.   2016 оны сонгуулийн үр дүнгээр  сумын ИТХ-ын төлөөлөгчид шинээр сонгогдож  Хурлын даргаар Цэвээнрулам  овогтой Энх-Амгалан , Нарийн бичгийн даргаар Ганбаатар овогтой Ганцэцэг,  Тэргүүлэгч гишүүнээр  О.Мандахбаяр, Б.Нямдаваа, Б.Жүрмэддорж, У.Амартүвшин , Р.Буманцэцэг, Ц.Эрдэнэцог нар  сонгогдон  ажиллаж байна.

.

            Төлөөлөгчдийн 80 хувь нь дээд буюу тусгай дунд боловсролтой, 20 хувь нь эмэгтэй, 67 хувь нь 2 ба түүнээс дээш удаа сонгогдож байгаа туршлагатай Төлөөлөгчид  байна.

            Өнгөрсөн он жилүүдэд 7 удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан өөр өөр бүтэц, бүрэлдэхүүнтэй ИТХ-ууд ажилласан хэдий ч нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, төлөөлөгчид, тэргүүлэгчдийг чадавхжуулах, орон нутгаа хөгжүүлэх, иргэдийн ая тухтай амар тайван амьдрах орчныг бий болгох чиглэлээр нэгэн сэтгэл зүтгэлээр ажиллаж, өмнөх ИТХ-ынхаа ололт амжилтыг бататган алдаа оноог дүгнэн, нутгийн өөрөө удирдах байгууллагын залгамж холбоог бэхжүүлсээр ирсэн нь  бидний бахархалын нэг юм.

           

 

 Сумын ИТХ-аас гарч байгаа тогтоол, шийдвэрүүд хангалттай хэрэгжиж, дотоод ажлын зохион байгуулалт сайжирч, үйл ажиллагаа нь тогтмолжиж, 2009 оноос  ажлаараа аймагтаа тогтмол дээгүүр  амжилт үзүүлж ирсэн нь  үе үеийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, удирдлагуудын уйгагүй хөдөлмөр зүтгэл гэж үнэлдэг.

            Багийн ИНХ-ыг жилд 4-өөс доошгүй удаа хуралдуулж, дарга, тэргүүлэгчдийг чадавхжуулах, иргэдийн  оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэхэд анхаарч ажилласнаар  үйл ажиллагаа нь тогтмолжиж Могойт , Харзаг  багийн иргэдийн Нийтийн Хурал  нь ажлын арга туршлагаараа сум орон нутагтаа  тэргүүлэх хэмжээнд хүрч ажиллаж байгаа нь өнгөрсөн цаг үеэс буухиалсан амжилтын үндэс юм.

            Нутгийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Нутгийн удирдлагын холбооны тэргүүний ажилтан, алтан гадас одонт сумын ИТХ-ын төлөөлөгчөөр тасралтгүй 6 удаа сонгогдож 26 жил төлөөлөгчөөр ажилласан Н.Эрдэнэчулуун  Нутгийн удирдлагын холбооны тэргүүний ажилтан Ч.Батхуяг , Б.Сарангэрэл Х.Батболд ,О.Мандахбаяр нарын тэргүүний сайчуудаараа Баян-Овоочууд бид бахархдаг.

            Сумын ИТХ нь Монгол улсын хуулийг дээдлэн сахиж  нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг чадварлаг, нээлттэй ил тод болгон төлөвшүүлж  иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоонд тулгуурлан орон нутгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлж ая тухтай  амьдрах нөхцөл бүрдүүлэхэд эрхэм зорилгоо чиглүүлэн хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө  ажиллаж байна.

 

 

 

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ


2018-05-14 12:13

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 56
  • НИЙТ:
  • 4 227
Сумдууд