Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын ИТХурал

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын ИТХурал

Олон улсын улаан загалмайн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2018-05-14

Жил бүрийн 05 дугаар сарын 08-ны өдрийг дэлхий даяар Олон улсын улаан загалмайн өдөр, Монгол улсад Хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэн ирсний дагуу Б.Доржийн нэрэмжит 9 жилийн сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд сумын Улаан загалмайн анхан шатны хорооноос МУЗН-ийн зорилго, зарчим, Хүүхэд залуучуудын хөдөлгөөн, Өсвөрийн УЗ гишүүн, сумын УЗАШХорооны зохион байгуулсан үйл ажиллагааг танилцуулж сургалт зохион байгууллаа. Сурагчдын дунд АХА тэмцээнийг зохион байгуулан авьяас, чадвар, оюун ухаанаа дайчлан бусдыгаа манлайлан оролцож Тэргүүн байранд 8 дугаар ангийн сурагч М.Эрболд, Дэд Тэргүүн байранд 7 дугаар ангийн сурагч Ш.Анхзаяа, Гутгаар байранд 8 дугаар ангийн сурагч Ш.Анударь нар шалгарав.
Өсвөрийн улаан загалмайч, энэрэнгүй, хүмүүнлэг үйлст сурагчдадаа сурлага,урлаг,спортын өндөр их амжилт хүсьe.
ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛС БҮХЭН
ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%