Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын ИТХурал

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын ИТХурал

АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Ц.ТҮВШИНТӨР АГСНЫ НЭРЭМЖИТ "ЗУРГАДУГААР САРЫН МАНЛАЙ БӨХ" ШАЛГАРУУЛАХ БАРИЛДААН БОЛЛОО.

2018-06-22


Жил бүрийн Эх үрсийн баярын өдөр уламжлал болгон зохион байгууллагддаг бас нэгэн арга хэмжээ болох аймгийн Хурц Арслан Ц.Түвшинтөр агсны нэрэмжит өсвөрийн Үндэсний бөхийн барилдаанаа 10 дахь жилдээ амжилттай зохион багууллаа. Барилдааны үеэр аймгийн хурц арслан Т.Энхтайван цэцэрлэгийн хүүхдүүд болон барилдаанд эхний 3 байрны шагнал нийт 108 хүүхдэд баярын бэлэг гардууллаа.
Тус барилдаанд Сургуулийн өмнөх насны болон сургуулийн 5 насны ангиллаар зохион байгуулсан юм.
Цэцэрлэгийн насны дунд бүлгийн ангилалд П.Болоршагай түрүүлж, А.Ган-Очир үзүүрллээ.
Бэлтгэл бүлгийн ангилалд Э.Тэгшжаргал түрүүлж, Д.Маргад-Эрдэнэ үзүүрэллээ.
Сургуулийн сурагчдын 7-9 насны ангилалд М.Жавхлан түрүүлж, М.Сүхбат үзүүрлэж,
10-12 насны ангилалд Ж.Сүх-Эрдэнэ түрүүлж, Д.Төгөлдөр үзүүрлэлээ.
13-15 насны ангилалд Б.Батзориг түрүүлж, Ж.Ууганбаатар үзүүрэллээ.
Жил бүрийн өсвөрийн бөхийн барилдааныг зохион байгуулж оролцдог Ц.Түвшинтөр агсны үр хүүхдүүд болон Гашуун сухайт Авто зам ТӨХК-ны хамт олонд талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%