Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын ИТХурал

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын ИТХурал

Сургалт зохион байгуулагдлаа.

2017-02-15

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Багийн Засаг дарга, Багийн ИНХ-ын дарга нарын дунд зохион байгуулсан “ХУУЛИА ДЭЭДЛЭЕ” арга хэмжээг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба, ЗДТГ-ын мэргэжилтэнгүүд холбогдох хууль журам, ажлын чиглэл, чиг үүргийнхээ талаар сургалт мэдээллийг хийж хамтран зохион байгууллаа. Багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нартай үр дүнгийн гэрээг байгуулав. 
Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа, сургуулийн түүхэн замнал бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхон ,анги танхи , дотуур байраар орж үйл ажиллагаатай нь танилцаж санал бодлыг нь сонслоо. ЕБС-ийн өөрөө удирдах байгууллагын сурагчидтай уулзан санал бодлыг нь сонсож зөвлөлийн үйл ажиллагааг нь дэмжиж сумын Засаг дарга О.Мандахбаяр 500000 төгрөгний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Сургалтын үеэр ХӨГЖИЛТЭЙ ДАРТС тэмцээнийг зохион байгуулан Т.Отгон ахлагчтай баг Тэргүүн байрт шалгарлаа. 
Сургалтанд оролцсон ИТХ-ын төлөөлөгч, Багийн ИНХ-ын дарга, Багийн засаг дарга, ЗДТГ-ын мэргэжилтэнгүүддээ ажлын амжилт сайн сайхан бүхний дээдийг хүсье.
                                         СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%